• Эхлэл
  • Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нөөцийн мах худалдаанд гарлаа

2016/05/17

Нөөцийн мах /2016.05.16/ эхлэн худалдаанд гарч байна. Нөөцийн махны худалдааны нээлтийг “Баатрууд тэнгэр” компанид хийж, жижиглэн түгээгчдэд хүргэн өгсөн байна.

Үүнээс гадна “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг  нөөцийн махаар хангана.

Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм.

Үүнд: Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төгрөг, хонины ястай мах 5400 төгрөг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх ажээ. Нөөцийн мах бэлтгэсэн нэр бүхий компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Уг зээлийг 2018 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд олгож байгаа аж.

Харин энэ сарын хоёрдугаар долоо хоногт Нийслэл дэхь томоохон худалдааны төвүүдэд хонины ястай нэг килограмм мах дунджаар 7125 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр буурч, харин хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.


Сэтгэгдэл байхгүй байна