Улаанбаатар хотын хэмжээнд 760 орчим сурталчилгааны самбар байгаагаас 269 ширхэг нь зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа гэсэн судалгаа гарчээ.
Өчигдөр /2016.05.16/ хуралдсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дээрх самбаруудыг хэрхэх талаар хэлэлцээд зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй самбаруудыг долоо хоногийн дотор буулгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгав.
Дүүргүүд нутаг дэвсгэрт камер халхалж рекламны самбар байршуулсан, зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад тавдугаар сарын 6-12-ны өдрүүдэд хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж зөрчлийг арилгахаар хяналт тавин ажиллаж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд рекламны самбар маш замбараагүй байдалтай байдаг. Ихэвчлэн чанарын шаардлага хангаагүй буюу урагдсан, зарим үг нь дутуу нурсан, гэрэл нь асдаггүй гэх мэт.
Энэ нь бүгд Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа юм. Угтаа бол тухайн ААН байгууллага нь өөрийн рекламыг хянах, засварлах үүрэгтэй ч нэгэнт өлөгсөн рекламаа ор тас мартдагаас болж ийн үзэмжгүй, эзэнгүй рекламны самбарын тоо олширсон байна. Тиймээс дээрх ажлыг хийж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна