Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 1656.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2319.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 418.8 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 1.1 хувиар буурч, зарлага 20.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.6 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар буурахад бусад татвар төлбөр хураамжийн орлого 102.1 тэрбум төгрөг буюу 41.7 хувь, орлогын албан татварын орлого 101.8 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 7.3- 183.0 тэрбум төгрөг буюу 4.2-59.5 хувиар өссөн байна.
Улсын нэгдс эн төсвийн орлогын 88.5 хувийг татварын орлого, 11.5 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын орлого 0.4 пункт өсч, тогтворжуулалтын болон татварын бус орлого тус бүр 0.2 пунктээр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2016 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 2319.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 400.1 тэрбум төгрөг буюу 20.8 хувиар өсөхөд урсгал зардал 248.5 тэрбум төгрөг буюу 14.5 хувь, хөрөнгийн зардал 137.8 тэрбум төгрөг буюу 72.1 хувь, урсгал шилжүүлэг 82.0 тэрбум төгрөг буюу 12.0 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 84.8 хувь, хөрөнгийн зардал 14.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлынх 4.7 пунктээр буурч, хөрөнгийн зардлынх 4.2 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээл 0.5 пунктээр өссөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна