Сүүлийн саруудад орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ 8-5 хувь рүү зээлээ шилжүүлэх иргэд ч олон байна.
Орон сууцны найман хувийн зээлийн журамд өөрчлөлт ороод багагүй хугацаа ардаа орхисон. Өнөөдрийн байдаар иргэд орон сууцны 5 хувийн зээлд хамрагдах хүэлтээ банкуудад ирүүлсээр байгаа билээ.
Тэгвэл банкууд 6045 иргэний 374 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1784 иргэний 5 хувийн хүүтэй 84.7 тэрбум төгрөгийн, 3508 иргэний 8 хувийн хүүтэй 234.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 731 зээлдэгчийн 29.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна