Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр /05.17/ гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, зам тээврийн ослоор нэг хүн нас барж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн найм.
Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны зургаа байжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Тухайлбал: Чингэлтэй дүүргийн нутаг Чингэлтэйн гудамж, Сурагчийн 78-р гудамжинд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 25 настай эрэгтэй Б нас барж, зорчигч 22 настай эмэгтэй М гэмтсэн. Баянзүрх дүүргийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж, 13 хорооллын 36 а байрны хойд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 17 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар
Сэтгэгдэл байхгүй байна