• Эхлэл
  • Тээврийн хэрэгслээ 24 цагийн дотор буцаан авбал төлбөрөөс чөлөөлнө

Тээврийн хэрэгслээ 24 цагийн дотор буцаан авбал төлбөрөөс чөлөөлнө

2016/05/18

Зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд иргэдийн гомдлын дагуу шалгалтыг  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явууллаа.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.

Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй,  ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчлүүдтэй байсан байна.

Иймд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ээс удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд зургаадугаар сарыг 1-нийг хүртэл хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дахин зөрчил гаргавал нийслэлтэй хамтран ажиллах гэрээг нь цуцлах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг дарыгн тамгын газар /ХМОНХ/

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Zuv shiidel baina. huguu 60.0 miyngaasaa hed ni hashaanii mungu baidag bol? Hundet jolooch nar mini mashinaa 1-r zam deer tavij orhihgui l baiy l daa!!!!...
    2016 оны 05 сарын 23
  • ганаа
    Яг харагдаач ачилтын новшнууд мэдээллээ юу мэдэгдэл өгөх есгүй гэж дайраал мөнгө авч салдаг биздэ физдаанууд батүүл ач гэсэн гээл хуцаад байж байдаг зогсоолоо шиидчээд хүний машин ачаарай
    2016 оны 05 сарын 22
  • ganaa
    Dandaa hudlaa yarih ymaa
    2016 оны 05 сарын 21
  • иргэн
    Ачилтын мөнгөө авна шдээ журмын хашааны мөнгөнөөс л хасаж бга юм бна
    2016 оны 05 сарын 20
  • turuuu
    boljdee
    2016 оны 05 сарын 20
  • bitii shaa
    Zopchil ni arilsan gd Mon bolix bxdaa
    2016 оны 05 сарын 19