• Эхлэл
  • 13 гудамжинд шинэ хогийн сав, сандал байршуулна

13 гудамжинд шинэ хогийн сав, сандал байршуулна

2016/05/19

АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Ирэх долдугаар сарын 4-6-нд Улаанбаатарт болох Ази, Европ түмний чуулганы  бэлтгэл ажил, төсөв зэргийг мөн хэлэлцлээ. Уг арга хэмжээнд түнш орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм.

Чуулганаар МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад салбар 3 хуралдаан хийх бөгөөд нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд хийх аж.

Үүнээс гадна “АСЕМ-11” уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандал байршуулахаар болжээ.  Ингэхдээ гудамжны байршил, талбайн онцлог, талбайн хэмжээнээс хамааран суурилуулах хогийн сав, сандлын тоо өөр байх юм.

Үүний дагуу 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамж, Жамьяаны гудамж, Гэндэнгийн гудамжинд 24 хогийн сав, 12 сандлыг байршуулаад байгаа бөгөөд ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал нэмж байрлуулахаар болоод байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна