Шатахууны үнэтэй холбоотой ШӨХТГ-аас хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийсэн. Гэсэн хэдий ч шатахууны үнэ буусан буугаагүй гэх төөрөгдөлд ороод байсан. Харин энэ удаа асуудал буюу шатахууны үнэ буусан гэдэг дээр тогтож байх шиг байна.
Өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал хийх үеэрээ шатахууны үнийн талаар мэдээлэл өгсөн. ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Монгол Улсын Засгийн газраас цагаан сарын өмнө шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан.
Үүнээс хойш шатахууны үнэ Улаанбаатар орчимд 160 төгрөгөөр, орон нутагт 260-360 төгрөгөөр тус тус буусан таатай мэдээ байна” гэв.
Угтаа бол шатахууны үнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч буурч байдаг. Гэтэл шатахууны үнэ буусан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буугаагүй харин ч өссөөр байгаа.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнэтэй шууд хамааралтай гэх наймаачдын үг моданоос гарч, НӨАТ-ын машин болон татвартай холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа гэх болов.
Тэгвэл энэ асуудалд ШӨХТГ-ынхан анхаарал хандуулан ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа хяналт шалгалтын дүнг танилцуулах аж.
Сэтгэгдэл байхгүй байна