• Эхлэл
  • Мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

Мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

2016/05/20

Тавдугаар сарын 19 буюу өчигдөр мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ.

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын хоёрдугаар баг Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Иж планета-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 43 настай эрэгтэй Ө амиа алдсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Бүргэд маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Н амиа алдсан ноцтой зам тээврийн ослууд гарчээ.

Дулааны улирал эхэлж мотоцикль болон ундаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн тоо нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж, замын нөхцөл, хурдаа зөв тохируулан оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна