• Эхлэл
  • Улаанбаатар-Бусаны чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Бусаны чиглэлд нислэг үйлдэнэ

2016/05/20

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй ажлын айлчлал энэ сарын 18-нд эхэлж, өнөөдөр өндөрлөнө.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж, дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр талаас ойн баярыг амжилттай зохион байгуулсан.

Өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо байгуулагдаж, энэ онд хоёрдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсан. Ерөнхийлөгч БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбарт төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар-Пүсаны чиглэлд 2016 оны ирэх сараас байнгын нислэг үйлдэж эхлэх болсныг дурдав.

Монгол Улс анх удаа олон улсын дээд хэмжээний арга хэмжээ болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг энэ онд зохион байгуулна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ илэрхийлжээ.


Сэтгэгдэл байхгүй байна