• Эхлэл
  • Өнөөдөр Бурхан Багшийн их дүйчин өдөр

Өнөөдөр Бурхан Багшийн их дүйчин өдөр

2016/05/21

Өнөөдөр Бурхан Багшийн их дүйцэн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор лам нар болон иргэд Чингисийн талбайг нар зөв тойрон алхаж бүрээ үлээж байгаа юм.

Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиох Их Дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд  иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг.  Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой.

Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг сахих хэрэгтэй юм байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна