• Эхлэл
  • 10 сая төгрөгийн арилжаа хийжээ

10 сая төгрөгийн арилжаа хийжээ

2016/05/21

Монголын хөрөнгийн биржийн тавдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 3,002 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 10,497,932.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 792.03 нэгж болж 0.07 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,329,961,925,776.00 төгрөг болсон байна.

Үүнээс гадна компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Гишүүнчлэлийн журмын 5.3.1 заалт болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захиралын 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 199 дугаар тушаалыг тус тус үндэслэж  “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сэргээллээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна