НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр /2016.05.22/ болж, супер азтан тодорлоо.
Супер азтан 200 сая төгрөгийн эзнээр 62817812 сугалааны тохиролтой иргэн тодорсон байна.
Харин бусад тохирлоос нийт найман мянга 469 азтан тодорчээ. Тухайлбал хоёр иргэн 20 сая төгрөг, найман азтан тус бүр дөрвөн сая төгрөг сугалсан байна.
Харин 500 мянган төгрөгийг 76, 100 мянган төгрөгийг 748 азтан хожсон бол долоон мянга 635 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болжээ.
НӨАТ-ын урамшуулал сугалааны анхны Супер азтан буюу 400 сая төгрөгийн энэ оны гуравдугаар сарын 20-нд тодорсон. Одоогоор 400 сая төгрөгийн хоёр баримт гараад байгаа бөгөөд ГТЕГ-аас аль баримт нь жинхэнэ болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна