• Эхлэл
  • Улаанбурханы вакцинжуулалт 69.6 хувьтай байна

Улаанбурханы вакцинжуулалт 69.6 хувьтай байна

2016/05/23

Өнөөдрийн байдлаар 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 69.6 хувьтай байна. 

Энэ удаагийн улаанбурханы нэмэлт дархлаажуулалт орон даяар тавдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Дашрамд дурьдахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй.

Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй байхыг ХӨСҮТ-өөс сануулж байгаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна