• Эхлэл
  • Мазаалайг АСЕМ-ын лого болгох боломжгүй

Мазаалайг АСЕМ-ын лого болгох боломжгүй

2016/05/24

Устаж үгүй болох аюул нүүрлээд буюу ховор амьтдын нэг болох мазаалайг Улаанбаатарт болох АСЕМ-ийн уулзалтын лого болгох санаачлага гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Энэхүү санаачлагыг иргэд нааштайгаар хүлээж авч дэмжиж байсан ч АСЕМ-ын лого-г аль хэдийнэ сонгон шалгаруулж баталсан. Тиймээс лого-г дахин өөрчлөх боломжгүй гэж АСЕМ-ын бэлтгэл ажлын олон нийтийн харилцах албанаас мэдээлсэн юм.

Тодруулбал: Уралдааныг өнгөрсөн оны тавдугаар сард явуулсан бөгөөд лого нь Монгол гэрийн тооно хэсэгт дэлхийн бөмбөрцгийг дээдэлсэн нь АСEМ-ийн уулзалтыг дэлхий нийтээрээ ач холбогдол өгч буйг илэрхийлсэн.

Харин E үсэг үүсгэж байгаа хөндлөн гурван зураас болох гэрийн бүслүүрээр төлөөлөн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харуулсан.

Хөх өнгө нь хөх тэнгэр, эрч хүч, энх тайвны бэлгэдэл, улаан өнгө нь цог хийморь, мандан бадрахын бэлгэдэл. Тиймээс монгол түмний өнгөний билэгдлийг шингээн Монголын төрийн далбааны улаан, хөх өнгийг сонгосон аж.

Угтаа бол олон нийтийн, дэлхийн анхаарлыг хандуулснаар устаж үгүй болж байгаа мазаалайг хамгаалахад ахиц гарна гэж санаачлага гаргагсад найдаж байсан Гэвч энэ санаачлага арай оройтсон учир мазаалайг АСЕМ-ын лого болгох боломжгүй юм байна.

Мазаалайг АСЕМ-ын лого болгоё

 


Сэтгэгдэл байхгүй байна