• Эхлэл
  • Энэ сарын 30-наас хүүхдийн жүжгийн өдрүүд эхэлнэ

Энэ сарын 30-наас хүүхдийн жүжгийн өдрүүд эхэлнэ

2016/05/24

Удахгүй болох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улсын драмын эрдмийн театрын хамт олон хүүхэд багачуудынхаа хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор "Хүүхдийн жүжгийн өдрүүд" зарлажээ.

Хүүхдийн жүжгийн өдрүүдээр С.Михалков "Бардам туулай", Т.Габбе "Үнсгэлжин", Д.Содномдорж "Норовын намтар" зэрэг УДЭТ-ын хүүхдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулахаар багтаасан байна.

 

 

 

Тоглолтын хөтөлбөрт: С.Михалков "Бардам туулай". Т.Габбе "Үнсгэлжин", Д.Содномдорж "Норовын намтар" зэрэг УДЭТ-ын хүүхдийн шилдэг уран бүтээлүүдээ тоглох гэж байна.

Тавдугаар сарын 30-нд 11:00 цагт С.Михалков "Бардам туулай" мюзикл инээдмийн жүжиг

Тавдугаар сарын 31-нд 11:00 цагт Т.Габбе "Үнсгэлжин" инээдмийн жүжиг

Зургаадугаар сарын 01-нд 11:00 цагт, 14:00 цагт Д.Содномдорж "Норовын намтар" мюзикл инээдмийн жүжиг тоглогдох болно.

Тасалбарын үнэ: 10.000 төгрөг, Бэлэгтэй 20.000 төгрөг

ЖИЧ: Байгууллага, анги хамт олноороо захиалга өгвөл хөнгөлөлттэй

Тасалбар: Драмын театрын кассаар

Онлайн захиалга: easyticket.mn

Үнэгүй хүргэлт: 1900-1188

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 89403070, 99199794, 95469964


Сэтгэгдэл байхгүй байна