• Эхлэл
  • 220 тэрбум доллар эргэлдсэн салбар буюу комикс, анимэйшн

220 тэрбум доллар эргэлдсэн салбар буюу комикс, анимэйшн

2016/05/24

Монгол Улсаас экспорт хийхэд хамгийн тохиромжтой контентийн хэлбэр болох хүүхэлдэйн киноны салбарт хувь хүн, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх “Контент экспорт” арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөлөө.

БСШУЯ, Япон улсн Элчин сайды яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, контент үйлдвэрлэгчид тус арга хэмжээнд оролцож байгаа  бөгөөд комик болон анимэйшн салбарын Олон Улсад өрсөлдөх боломж, Монголоос оюуны экспорт хийх боломжтой төслүүдийн талаар танилцуулсан юм.

Мөн энэ үеэр Монголын анимэйшн комикс авардс буюу МАКА уралдааны талаар мэдээлэл өгсөн билээ. Уг уралдаанд бүх насны уран бүтээлч, сонирхогчид оролцох боломжтой бөгөөд Нүүдлийн зурган өгүүлэмж сангаас ирэх наймдугаар сард Японы Astro boy анимэйшнийг бүтээгчийг Монголд урьж, лекц уншуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн уралдаанд оролцуудах бүтээлийг ирэх гнаймдугаар сарын 13-н хүртэл хэмээн тов гаргаад байгаа юм.

Уг уралдаанаар дээрх салбарын уран бүтээглчдийг дэмжих зорилготой аж. Мөн цаашлаад Монголынхоо нэрийг дэлхийд буурайтуулж, Монгол хүүхдүүд үзэх зүйлтэй болох юм. 

- БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Гантөмөр “Техник технологийн дэвшил улс орон, цаашлаад хүн бүрт тэгш боломж олгож байгааг дурдаад салбар яамны зүгээс сонгодог урлагийн бодлого, үндэсний язгуур урлаг, өв соёл, цаашлаад  орчин үеийн сэтгэлгээний соёлыг үнэлж ажиллаж байгаа.

Тэр дундаа анимэйшн урлагийг өндөр үнэлж, түүгээр дамжуулан Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн бүтээл дэлхийд үнэлэгдэж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.

Энэ чиглэлээр ажиллаж буй залуус нэгдэж, Монгол туургатан, дэлхийн зах зээлд гарах нь чухал.

Монголын нүүдэлчдийн соёлд байдаг үнэ цэнийг дэлхийд экспортолж, таниулахад анхаарах ёстой. Энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг зөв гаргаж, арван төгрөгийг арван сая төгрөг болгох эдийн засгийн тооцооллыг ч мөн харах хэрэгтэй.

Яамнаас мэдлэгийн эдийн засгийг бий болгох бодлогын нэг жишээ нь комик, анимэйшн юм” хэмээн арга хэмжээг нээж хэлсэн юм.

- Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн тэргүүн Б.Эрдэнэбаяр "Комикс, анимэйшн арван хэдэн жилийн өмнө өнөөдрийн ийм хэмжээнд хүрнэ гэж зүүдэлсэнгүй.

Дэлхий нийтэд комикс, анимэйшн өнөөдөр ямар хэмжээнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Юуны өмнө энэ салбарт ажиллаж буй уран бүтээлчид нэгдэж, энэ талаар шинэ, санаа санаачлагаа нэгтгэх хэрэгтэй.

Дараа нь улс орны хэмжээнд бодлого  гаргах гээд арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно. Хүнд хамгийн хурдан хүрдэг, эргээд мөнгө нь орж ирдэг зүйл бол комик, анимэйшн юм. Манай улсад байгалийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж орлого олж байна.

Манайх шиг далайд гарцгүй, тээвэрлэлтийн салбар төдийлэн хөгжөөгүй газар хамгийн боломж ихтэй салбар болно. Комикс, анимэйшн бол 220 тэрбум доллар эргэлдсэн салбар.

Тиймээс энд бид өөрсдийн гэсэн байр суурьтай болох хэрэгтэй байна. Урд нь хувь уран бүтээлчид энэ салбарт дуу хоолойгоо нэгтгэдэг байсан бол одоо төр, хувийн хэвшил гээд бүгдийг хамарч чадаж байна.

- “Монгол контент” ХХК-ийн төслийн менежер Ц.Анхбаяр "100 жилийн түүхтэй учраас дэлхийд Марвелийн цувралуудыг тэсэн ядан хүлээж байдаг.

Анх зурагт хуудас байсан тэдний бүтээл өнөөдөр он цагийн явцад улам хүчирхэгжиж, төрөл бүрээр ашиглаж байна. Тиймээс бид ч ийм л байх ёстой.

Дэлхийд мундаг бүтээлүүд байгаа юм чинь бид хийгээд яах вэ гэж бодож болохгүй. Гэхдээ нэг асуудал байна. Тэр зохиолуудыг америк хүн бичиж, бүтээсэн байгаа.

Тэгэхээр тэнд тухайн орны бодлого явж л байна. Энэ маягаараа хүүхдүүддээ бид үзүүлсээр байвал Монгол Улсын иргэний үнэмлэхтэй гадаад хүн болж байна.

Комик бол жирийн нэг зурагтай ном биш. Манай компани Ногун комик болон Маамуу төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд чадах чинээгээрээ хийж байна.

Ингэхдээ эхлээд дотоод цаашлаад дэлхийн зах зээлд гаргана" гэв.

Үүнээс гадна ирэх зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баярт зориулан номнууд хямдарсан үнээр худалдаалагдаж байгаа аж.

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Сайд, газрын дарга хоёр ижил нэртэй юм уу
    2016 оны 05 сарын 26