Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс “Дэлхийн сүүний өдөр”-ийг Монголд анх удаа “Эх орны сүү-Эрүүл хүнс амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тус ёслолын ажиллагаа нь энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох бөгөөд ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор энэ өдрийг зохион байгуулж байгаа аж.
Дашрамд дурдахад, энэ өдрийг дэлхий нийтээрээ 16 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм байна.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Захирагчийн алба, "Глобал Коммунитиес" ОУБ,-ын "EMIRGE" хөтөлбөр, ЗЗБУМ төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Монфрэш сүү” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна