• Эхлэл
  • НӨАТ-ын баримт цуглуулдаг шинэ технологи нэвтрүүлнэ

НӨАТ-ын баримт цуглуулдаг шинэ технологи нэвтрүүлнэ

2016/05/25

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

НӨАТ-ын сугалаа явагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Иргэд ч НӨАТ-ын баримтаа алдалгүй бүртгүүлдэг болсон бөгөөд баримтаа хадгалсаар байгаа. Тэгвэл удахгүй баримтаа заавал хадгалах шаардлагагүй болох аж.

Иргэд НӨАТ-ын баримтаа онлайнаар Ebarimt болон мессежээр бүртгүүлдэг байсан бол одоо гар утасны Ebarimt аппликейшнаар бүртгүүлэх болсон.

Ихэнх иргэд НӨАТ-ын баримтаа тохирол хүртэл хадгалдаг байна. Харин гар утасны Ebarimt аппликейшнг ашиглан баримтаа зурган хэлбэрээр бүртгүүлсэн тохиолдолд QR код автоматаар уншигдан системд бүртгэгдэх тул баримтаа хадгалах шаардлагагүй юм байна.

НӨАТ-ын баримтаа хадгалахад асуудалтай байна гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу ГТЕГ-аас бүртгүүлснээс хойш баримтаа цуглуулдаг механизмыг халж шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна