Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх,
Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсний дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг гишүүдийн 100 хувийн саналаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл байхгүй байна