Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Автозамын газартай гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй, ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчлүүдтэй байжээ.
Иймд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ээс удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдэд зургаадугаар сарыг 1-нийг хүртэл хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дахин зөрчил гаргавал нийслэлтэй хамтран ажиллах гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Мөн тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар НИТХ-аас тогтоосон.
Гэхдээ нийгэмд торгуулийн хураамж авахгүй гэх буруу ойлголт бий болж эргэлзээ төрүүлж байгаа. Тэгвэл энэ нь 24 цагийн дотор автомашинаа авбал зөвхөн журмын хашааны 5000 төгрөгийг авахгүй юм байна. Харин торгуулийн хураамжыг авдагаараа авах аж.
Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна