Сонгогдох эрхэнд халдлаа гэсэн үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 16 гишүүн өнгөрсөн Бямба /2016.05.28/ гаригаас Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарласан байсан ч өчигдөр орой зогсоожээ.
Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос тус намын нэр дэвшигчдийн талаархи материалыг 21:00 цагийн үед хүлээж авсан бөгөөд Тусгаар тогтнолын талбай дээр Хүүхдийн баярын үйл ажиллагаа болох гэж байгаатай холбогдуулан өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл байхгүй байна