• Эхлэл
  • УИХ-ын дарга мэдээлэл хийнэ

УИХ-ын дарга мэдээлэл хийнэ

2016/06/03

УИХ-ын дарга З.Энхболд, энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр  эх орондоо ирэх бөгөөд орой 19:00 цагаас Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд мэдээлэл хийхээр болжээ. Уг айлчлалын үр дүнд Монгол Улс  Япон улстай гуравдагч хөршийн түншлэлийн хэлэлцээр хийгдэж, ирэх есдүгээр сараас 10 мянган ажиллах хүчинг тус улсад гаргахаар болсон.

Мөн Тавантолгойн нүүрсний ордын хаягдал нүүрсийг Япончууд технологийн дэвшлийн хүрээнд ашиглахаар болж, манай улсын Үндэсний үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлтэй нөхцөлд Японд экспорт хийх боломж нээгдсэн байна. 


Сэтгэгдэл байхгүй байна