• Эхлэл
  • Орон сууцандаа орж чадаагүй иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

Орон сууцандаа орж чадаагүй иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

2016/06/06

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 300 ажилтан өнөөдөр эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлж байна.

Учир нь, тус компанийн ажилтнуудын 594 айлын орон сууцыг барихаар “Баярс констракшн” компани дөрвөн жилийн өмнө шалгарчээ.

Ингээд ажлаа эхлүүлж гэрээ ёсоор ажилтнууд урьдчилгаа 30 хувиа төлөөд, барилгын явц 70 хувьд хүрэхэд үлдсэн төлбөрөө хийж, өнгөрсөн онд байрандаа орох ёстой байсан аж.

Гэвч өдийг хүртэл барилга ашиглалтад ороогүй байгаа юм байна. Тиймээс 300 ажилтан өнөөдөр эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлж байгаа аж.

“Баярс констракшн” компанийн зүгээс ажилчдаас төлбөрөө нэхэж авсан ч барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг эсэргүүцэн тэмцлийн хэлбэрт шилжиж буй хэрэг ажээ.  

Энэхүү 594 айлын орон сууцанд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн нийт 300 гаруй ажилтан орохоор гэрээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар УБЦТС компанийн 100 гаруй ажилтны 60 хувь нь 70-аас дээш хувийн төлбөрөө өгсөн бөгөөд үлдсэн 30 гаруй хувь нь 30-аас дээш хувийн төлбөрөө төлжээ. Энэ мэтчилэн иргэдийг хохироосон үйлдэл барилгын салбарт нэг биш удаа гарч байгааг яамны зүгээс анхаарал цаг болсон гэлтэй.

Зөвхөн дээр газарт бус бусад барилгын компаниуд гэр хороолол пахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг чөлөөлүүлж, өнөөдрийг хүртэл барилга бариагүй хоосон газар хэвээр байгаа. Иргэд энэ үлгэрт итгэж газраа чөлөөлсөнөөр очих газаргүй болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

 


Сэтгэгдэл байхгүй байна