Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Уг ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны зургаадугаар сарын 07-ны 01 цагаас зургаадугаар сарын 10-ны 23 цагийн хооронд, Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны зургаадугаар сарын 10-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсныг мэдэгдье. Зам хаах дээрх хугацаанд өөр замыг сонгон зорчино уу гэж НИЙСЛЭЛИЙН АВТО замын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна