• Эхлэл
  • 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэй зээл олгожээ

10-50 хувийн урьдчилгаа төлбөртэй зээл олгожээ

2016/06/07

Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байна. 

Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьсан байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байгаа аж.

Тариаланчдын хувьд цаг агаарын нөхцөл байдлыг сайн байгаа хэмээн байна. Хөдөө орон нутгаар хур тунадас ихтэй байгаа нь тэдний ажилд нэмэр болж буй аж. Харин Нийслэлийн хувьд тийм ч сайн биш буюу тоосжилт ихтэй жил болж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна