• Эхлэл
  • 36.8 тэрбум төгрөгийн  ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлжээ

36.8 тэрбум төгрөгийн  ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлжээ

2016/06/07

Тайлант өдрийн байдлаар, банкууд 7455 иргэний 460.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2195 иргэний таван хувийн хүүтэй 104.8 тэрбум төгрөгийн, 4395 иргэний найман хувийн хүүтэй 295.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 901 зээлдэгчийн 36.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлээд байна.  

Харин Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 31551 малчин 122 тэрбум 515.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн эцсийн байдлаар нийт 29435 малчинд 113 тэрбум 224.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна