Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна.
Үүнээс гэр хорооолын нийт өрхийн 94,8 хувь бохир аюултай нүхэн жорлон ашигласаар байна.
Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.
Дээрх хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталжээ.
Энэхүү батлагдсан стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийн ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна