• Эхлэл
  • Зарим газраар түр зуурын бороотой

Зарим газраар түр зуурын бороотой

2016/06/07

2016 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 10,11-нд зарим газраар түр зуурын бороо, 9-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 8, 9, 11-нд зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

8-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 


Сэтгэгдэл байхгүй байна