Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм.
Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 15-нд болохоор тов гарчээ.
Дээрх нэр бүхий прокуроруудыг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татаад буй. Хэргийг тодруулбал, тэд мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдож, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад цагдаагийнханд баригдсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна