Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургаадугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа.
Тус захирамжид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, тавдугаар ангийн чанарын шалгалтад шалгарсан багш,
“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт нийт 462 000 000 / дөрвөн зуун жаран хоёр сая/ төгрөгийг урамшуулал болгон олгохоор заасан байна.
Бага ангийн багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг болохын тулд "Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг 2013 онд нийслэлийн Засаг даргын захиражаар баталсан.
Тус журмын дагуу бага ангийн сурагчдын дунд шалгалт явуулж шалгалтын онооны үзүүлэлтээр багш нарыг шалгаруулан 5 сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгодог тухай Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна