• Эхлэл
  • Цэвэрлэх байгууламжийг нүүлгэх үү?  

Цэвэрлэх байгууламжийг нүүлгэх үү?  

2016/06/10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шадар сайд Ц.Оюунбаатар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран Хан-Уул дуүргийн Харгиа цэвэрлэх байгууламжид ажиллажээ.

Харгиа цэвэрлэх байгууламж, цаашлаад 27 арьс ширний үйлдвэр, 2 ноосны үйлдвэр үйл ажиллагаа явуулж Хан-Уулын ард иргэдийг цаашлаад Улаанбаатар хотын иргэд хордсоор байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд анхилам үнэртээ болохыг хүлээсээр цөхрөнгөө бараад буй. Иргэд холбогдох байгууллагуудад хандсан ч доривтой үр дүн гардаггүй гэлцэж байна.

ШӨХТГ-ын Эрх зүйн төлөвлөлтийн хэлтсийн дарга Ө.Ганпүрэв “Үйлдвэр барилгын норматив орон сууц хоорондох зай 500 метр бүюу тэрнээс бага байхаар журманд заасан байдаг, та бүхний харж байгаагаар Харгиа цэвэрлэх байгууламж хашаа орон сууцны хооронд 5 метр хүрэхгүй зайтай байна.

Шалгалтын явцад оршин суугчдаас санал хүсэлтийг сонсоход амьдрах арга алга, хүүхдээ салхилуулах нь битгий хэл өөрсдөө агаар амьсгалах боломжгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Бид Шадар сайд, Мэргэжлийн хяналтын төвтэй хамтраад ажиллаж байгаа ажлын явц хараахан дуусаагүй учраас хэний зөв хэний буруу гэдгийг тодорхойлж мэдэхгүй байна” гэв.

Ямартай ч дээрх асуудалд анхаарал хандуулж ажиллах бололтой. Ажлын үр дүнг албан ёсоор мэдээлнэ хэмээн албаныхан хэллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна