• Эхлэл
  • Нянгийн бохирдолтой цайны газрууд

Нянгийн бохирдолтой цайны газрууд

2016/06/10

Сүүлийн үед автобусны буудал, сургууль, цэцэрлэгийн ойролцоох хүнсний мухлагуудад бургер, ороомог зэргийг сурагчдад худалдаалдаг цэгүүд олон болсон.

Энэ нь нэг талаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Тухайн дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүний хугацаа нь хэтэрсэн ч устгах бус худалдсан хэвээр байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Үүнтэй холбоотой зөрчил түгээмэл гарч байгаа тул МХЕГ-аас үүнд хяналт шалгалт хийсэн ба ерөнхий боловсролын 106 сургууль ч энэ шалгалтад хамрагджээ.

Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтад ерөнхий боловсролын 106 сургууль хамрагджээ.

Хяналт, шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газар нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Шалгалтад хамрагдсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35 хувь нь зориулалтын бус байртай, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байсан бол 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 буюу 26 хувь нь нянгийн бохирдолтой гарч, угаалга цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн шалгалтаар хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан буфет ч цөөнгүй байжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна