• Эхлэл
  • Сурталчилгааны самбар урсан тохиолдолд торгууль ногдуулна

Сурталчилгааны самбар урсан тохиолдолд торгууль ногдуулна

2016/06/13

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд албан ёсоор эхэлсэн билээ. үүнтэй холбоотой нэр дэвшигчид рекламныхаа самбарыг хаа сайгүй тави болсон.

Энд тэндгүй нэр дэвшигчийн рекламны самбар харагдах бөгөөд байр болон гудамж болгонд ухуулагч нар айлын хаалгыг тогшин сурталчилгааныхаа материалыг тарааж байна. Үүнд иргэд дургүйхэн хандаж байгаа буюу таван минут хүрэхгүй ойр ойрхон хаалга тогшиж байна гэлцэж байв.

Нийслэл хот сонгуулийн сурталчилгаагаар амьсгалж байгаа гэхэд болхоор байгаа буюу зам дагуу рекламны самбаруудыг байрлуулжээ. Хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шоно, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байгаа.

Мөн нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдэцийг захиалан хийлгэжээ. Үүнийг иргэд сурталчилгаанд хэт их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Сурталчилгааны тараасан материал эргээд хог болдог. Үүний оронд өөрийн хийх ажлыг өөрийн биеэр явж иргэдэд сурталчилах нь илүү үр дүнтэй байна хэмээж байна.

Үүнээс гадна шинэхэн тавьсан сурталчилгааны самбарыг эхнээс нь хог болгож байгаа буюу урт цоолох гэх мэт асуудал гарч эхэлжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Энэ нь нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгийн торгууль аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна