Энэ онд улсын хэмжээнд нийт 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамал тариалахаар тооцоолж байснаас 362.4 мянган га талбайд тариалалт хийжээ.
Улаанбуудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалсан байна.
Харин улсын хэмжээнд 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээлийн ургамал, 25.3 мянган га-д тосны ургамал нийт 385.2 мянган га-д хаврын тариалалт хийхээр зорилт дэвшүүлснээс 12.4 мянган га-д төмс тариалж, тариалалтын явц 92.3 хувьтай, 6.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 87.3 хувьтай, 13.5 мянган га-д малын тэжээл тариалж, тариалалт 83.1 хувьтай, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаас 50.2 мянган га-д тариалж, 198.6 хувьтай явагдаж байна.
Энэ хавар нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс 444.9 мянган га-д тариалалт хийгджээ. Ингэснээр энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 15.5 хувиар давуулан гүйцэтгээд байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна