• Эхлэл
  • 982 зээлдэгчийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлжээ

982 зээлдэгчийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлжээ

2016/06/14

Тайлант өдрийн байдлаар, банкууд 8162 иргэний 501.4 тэрбум төгрөгийн зээлийнхүсэлтийг хүлээн авч, 2379 иргэний 5 хувийн хүүтэй 112.5 тэрбум төгрөгийн, 4637 иргэний 8 хувийн хүүтэй 312.2 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 982 зээлдэгчийн 40.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.

Эх сурвалж: Монголбанк

 

 


Сэтгэгдэл байхгүй байна