• Эхлэл
  • Загасчилж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг сануулав

Загасчилж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг сануулав

2016/06/15

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тэгвэл энэ хориг өнөөдөр тавигдаж байна. Загас агнахыг хориглосон үеэр хоригийг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулах юм байна.

Ингэхдээ нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Хориг тавигдсан ч гэсэн анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Учир нь үер усны аюул хөдөө орон нутгаар их байгаа аж.

Үер усны аюулаас болж Говь-Алтай аймгийн иргэн Б амь насаа алджээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Дарви суманд их хэмжээний үер буусан бөгөөд энэ үеэр мотоциклоор малаа хариулж явсан Б амиа алджээ.

Мөн үерийн улмаас тус сумын малчин Ч-ийн дүнзэн болон чулуун байшин, хоёр гэр, жийп машин, “УАЗ-469” маркийн автомашин сүйдсэн бөгөөд  арван тооны ямаа хорогджээ.

Үүнээс гадна хоёр иргэнийг үеэр усны аюулаас аварсан тухай өмнө нь мэдээлж байсан. Энэ мэтчилэн усанд осолдох аюул их байгаа тул загасчлах үедээ анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сануулж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна