Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд энэ долоо хоногтоо багтаж иргэний үнэмлэхээ захиалснаар сонгуулиас урьдаж хэвлэгдэн гарахыг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна.
Энэ долоо хоногт багтаан захиалахгүй бол үнэмлэх нь сонгуулиас өмнө хэвлэгдэн гарах боломжгүй аж. Тиймээс та иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн байгаа бол энэ даруй харьяа дүүргийнхээ иргэний бүртгэлийн хэлтэст хандаж иргэний үнэмлэхээ захиалаарай.
Эдгээр өдрүүдэд ердийн үеийнхтэй харьцуулахад ачаалал хоёр дахин их байгаа ч Улсын бүртгэл статистикийн газар ажлын ачааллаа нэмж, захиалсан иргэн бүрийн үнэмлэхийг хэвлэх юм байна.
Иргэний үнэмлэхийг дахин авахад
Дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж, иргэний үнэмлэх дахин авах өргөдлийн маягт авч бөглөнө.
Торгууль төлсөн баримт /хаясан үрэгдүүлсэн, гэмтээсэн/
Төлбөр төлсөн баримт
ТҮЦ машинаар захиалах тохиолдолд бүртгэлийн хэлтэст биечлэн ирэх шаардлагагүй.
Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах
Төлбөр төлсөн баримт
Дүүргийн бүртгэлийн хэлтэст биечлэн очиж зургаа шинээр авхуулан, хурууны хээгээ өгнө.
16 насанд хүрсэн иргэн иргэний үнэмлэх анх удаа авахдаа
Төлбөр төлсөн баримт
Эцэг эхийн иргэний үнэмлэх
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.
Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал
Хүсэлт /ИУБ-31 маягт/
Төрсний гэрчилгээ
Иргэний үнэмлэх
Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.
Сэтгэгдэл байхгүй байна