• Эхлэл
  • Хуримтлуулсан хандивын мөнгийг үйлсэд зарцуулна

Хуримтлуулсан хандивын мөнгийг үйлсэд зарцуулна

2016/06/15

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих “ГЭРЭЛ-ТҮШИГ” ТББ байгуулагдсан цагаас хойш амьжиргааны баталгаат төвшингээс доогуур амьдралтай, мэргэжил боловсролгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин, өрх толгойлсон 3000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг амьдрах ухаан болон гэгээрлийн олон талт сургалтаар дамжуулан нийгэм эзлэх байр суурийг нэмэгдүүлэх,  өөртөө итгэх итгэлтэй, аливаа зүйлд идэвхи санаачлагатай оролцох хүсэл эрмэлзэлтэй болгосон байна.

Австрали улсын иргэн Paul Hickman, Sebastian Gross нар тус төвийн үйл ажиллагаанд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаат түвшингээс доогуур амьдралтай, өрх толгойлсон уран бүтээлч охид, эмэгтэйчүүдийн ирээдүйн амьдрал, сайн сайхны төлөө Олон Улсын “ФИЛАНТРОПИ” үзэлтэй хүмүүсийг уриалан цуглуулж, хуримтлуулсан хандивын мөнгийг 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдөр албан ёсоор тус төвд  хүлээлгэн өгөхөөр  Монгол улсад хүрэлцэн ирээд байна.

Энэхүү сайн санааны үндсэн дээр бий болсон мөнгийг дээрх уран бүтээлч 380 охид, эмэгтэйчүүдийг байнгын ажлын байртай болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, мөн тэдний хүүхдүүдэд хүүхэд түр асрах байр бий болгох үйлсэд зарцуулах аж.


Сэтгэгдэл байхгүй байна