Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" экспог өнөөдөр зохион байгууллаа.
Дээрх экспод Чингис бондоос санхүүжсэн 300 орчим төсөл хөтөлбөр, үндэсний ААН, байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэдний зүгээс зээлийн хугацааг сунгах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлж байна.
Мөн энэхүү Чингис бондын санхүүжилт нь үндэсний үйлдвэрлэлд ихээхэн түлхэц болж буйг хэлсэн юм.
Ингээд Чингис бондын санхүүжилтээр үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлсэн талаар ААН байгууллагын санал бодлыг хүргэе.
“Грийн сити гарден” ХХК-ийн захирал Ж.Эрхэмбаяр “Манай компани 2012 оны есдүгээр сард санхүүжилт авч өвлийн хүлэмжийн цогцолбор барихаар ажлаа эхэлж, 2015 оны есдүгээр сард хүлэмжнийхээ эхний ээлжийн 3000 квадрат шилэн хүлэмжийг барьсан.
Манай хүлэмж нь өвлийн бүрэн автомат хүлэмж гэдгээрээ онцлог. Монгол орны эрс тэрс уур амьсгалд тохирох бөгөөд хүний оролцоо багассан хүлэмж юм. Энэ жилийн хувьд туршилтын журмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөст хэмх, улаан лооль тарьж, энэ хоёрдугаар сард ургацаа авлаа. Тэгэхээр манай сонгосон технологи Монголын нөхцөлд бүрэн таарч байгаа, цаашид өргөтгөх боломжтой гэдэг нь харагдсан. Тиймээс бид ирэх жил дахин 10 мянган метр квадрат хүлэмж барьж, өргөст хэмх, улаан лоолиос гадна шинэ ногоо тарихаар бэлтгэж байгаа.
-Монголд анх удаагаа өвлийн улиралд ч шинэ ургацын ногоо амтлах танай төсөл хүмүүст их таалагдаж байна. Аливаа бизнесийг эхлүүлэхэд санхүүжилт чухал. Та Чингис бондын талаар юу хэлэх вэ?
-Чингис бондын санхүүжилт үр дүнтэй байгаа нь өнөөдрийн экспо-гоос харагдаж байгаа байх. Цаашид энэхүү зээлийн хугацааг сунгавал сайн байна. Зээлийн хугацааг сунгах хүсэлтэй олон ААН байгуулага байгаа. Тийм ч болохоор зээлийн хугацааг сунгах хүсэлтээ Сангийн яам, Хөгжлийн банк, Хүнс Хөдөө аж ахуйн яам зэрэг газар тавьсан байгаа. Үүнээс гадна энэ сарын 24-26-ны хооронд Барилгачдын талбай дээр хүлэмжийн аж ахуйн үзэсгэлэнг гаргах гэж байгаа. Тэгэхээр та бүхэн ирж сонирхоорой.
“Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг
“Эксклюзив компани 2013 онд Чингис бондоос 750 сая төгрөг авсан.
Өнөөдөр Чингис хааныхаа талбай дээр Чингис бодноор юу хийж бүтээсэнээ ард түмнээрээ дүн тавиулж байна.
Аливаа зөв хөрөнгө оруулалт нь эргээд ард түмэнд ашгаа өгч байдаг. Чингис бондын гол өгөөж нь Монголчууд Монголдоо үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа нь юм. Хамгийн гол нь бид өрсөлдөхүйц үнээр чанартай хийж чаддаг болсон гэдгээ харуулж байна.
-Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд цаашид ямар дэмжлэг хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хамгаалдаг бодлого нь татварын гаалийн бодлого. Т Тэгэхээр гаднаас импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүндээ гааль нь татвараа тавих, тавьсан бол хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Ингэснээр дотоод үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчдийн хамгаалалт сайжирч өрсөлдөж чадна. Чингис бондын санхүүжилтээр манай компани Монголдоо сөдөн куртик үйлдвэрлэдэг болсон. Цаашлаад сүлжмэл ноос ноолуурын цех, подвалкон дээр дуртай зургаа хэвлэж дардаг боллоо. Тэгэхээр энэ чинь л өөрөө бодит хөрөнгө оруулалт юм.
Геологийн төв лаборторийн маркетингийн менежер Д.Чинзориг
-Чингис бондоос манай лабортори 370 орчим сая төгрөгийн зээл авсан.
Энэхүү зээлээр лаборторитоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг худалдан авсан.
Өнөөдөрийн энэ үзэсгэлэн худалдаанд лаборторийн маш олон танилцуулгатай ирээд дууссан байна.
Үүнээс харахад уул уурхайн салбар Монголд хөгжиж байгаа, эрэлт ихтэй, хүн бүр сонирхож байгаа гэдэг нь харагдаж байна. Мөн манай лаборторитой хамтарч ажиллах байгууллагад нээлттэй байгаа гэдгийг хэлье.
Ч.Гэрэл
Д.Жаргалсайхан: Үйлдвэрлэгч, экспортлогч улс орон болохын тулд ....
Сэтгэгдэл байхгүй байна
За 300 ХХК чингэс бондын зээлийн төслийн үр дүнг танилцуулсан аж. Цаана нь 588 компани яасан бэ? Бондын зээлийн эргэн төлөлт нь хамгийн гол үр дүн шүү дээ. Төлсөн юм юу ч байхгүй байж бас хугацаа сунгана гэнээ. Чанаргүй зээл болоод л тэр шүү дээ. Хэнээр төлүүлэх гээд байгаа юм бэ?