Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2016 оны тавдугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, өмнөх оны эцсийнхээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар өсчээ.
Ийн өсөхөд 1.3 нэгж (69.8 хувь) нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс, 0.5 нэгж (26.3 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны тавдугаар сард өмнөх оны эцсийнхнээс 3.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь өмнөх сарынхаас 0.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсийнхээс 3.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувиар, өмнөх сарынхаас 0.1 хувиар мөн өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөллөө.
Хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 8.2 хувийнх нь үнэ өсч, 4.6 хувийнх нь буурч, 87.3 хувийнх нь үнэ тогтвортой байжээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 16.1 хувь буюу 15 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна