Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" экспог өчигдөр /2016.06.15/ зохион байгуулсан билээ.
Чингис бондын санхүүжилт нь үндэсний үйлдвэрлэлд ихээхэн түлхэц болж буйг ААН байгуулагынхан хэлсэн юм.
Дээрх санхүүжилтээр Монгол Улсад өвлийн хүлэмж бий болсон сайн мэдээг өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаа Монгол Улс анх удаа өөрийн өмчлөлийн Боинг 767-300 ER загварын агаарын тээврийн шинэ хөлөгтэй болсон тухай мэдээллийг хүргэх гэж байна.
Тодруулбал, “Чингис” бондын хөрөнгө оруулалтаар Монгол улс анх удаа өөрийн өмчлөлийн Боинг 767-300 ER загварын агаарын тээврийн шинэ хөлөгтэй болсон билээ. Ирэх дөрвөн жилд “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Ази, Европын томоохон зангилаа Олон Улсын нисэх буудлуудыг холбосон нислэгийг нэмэгдүүлж, Хойд Америк руу шууд нислэг үйлдэх юм байна. Мөн 160 гаруй сумдын тогтмол нислэгийг бага оврын онгоцоор сэргээж, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх аж.
Чингийс бондоос зээл авсан ААН байгууллагуудын хүсч буй гол зүйл нь зээлийн хугацааг сунгах асуудал гэдгийг үзэсгэлэн худалдааны үеэр хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна