• Эхлэл
  • 800 сая орчим төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

800 сая орчим төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

2016/06/16

Япон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд нийт 38.3 сая иен буюу 800 сая орчим төгрөгийн тусламжийг Үндэсний Музейд үзүүлж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар үнэт өвийг урт хугацаанд хадгалах зохистой орчинг бүрдүүлэх боломж бий болж байгаа аж.

Монголын Үндэсний Музей нь хот, орон нутгийн бусад бүх музейг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар иргэдэд соёлын мэдээллийг хүртээх, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

Одоогоор энэхүү музейнд манай орны балар эртнээс өнөөг хүртэлх уламжлалт зан заншил бүхий ялгарах онцлогийг харуулсан үзмэрүүдээс гадна дэлхийн хэмжээний ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэр хадгалагдаж байгаа юм.

Буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үзмэрүүдийг хамгаалан хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардуулах арга хэмжээ маргааш /2016.06.17/ болно.

 


Сэтгэгдэл байхгүй байна