• Эхлэл
  • ГТЕГ: “Дуудлагын төв”-тэй боллоо

ГТЕГ: “Дуудлагын төв”-тэй боллоо

2016/06/16

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв” Нийслэлийн татварын газрын байранд албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв болон ГТЕГ-ын газар, хороодын дарга нар оролцлоо.

Тус дуудлагын төвд  татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 зэрэг утас ажиллах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай юм байна.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын зөвлөгөө өгөх төв шинээр байгуулагдсан бөгөөд НӨАТ-ын хууль болон цахим төлбөрийн баримт /ebarimt.mn/-ын систем болон цахим тайлангийн систем, төлбөрийн баримттай холбоотой гомдол, санал хүлээн авч харьяа татварын албадад хүргүүлж шийдвэрлүүлэх, нэгтгэх, удирдлагад танилцуулах, НӨАТ-ын урамшууллын мэдээг тохирол явагдах бүрт ГТЕГ-ын Орлогын газар, ГТ-ын МТТ-УТҮГ-аас авч татвар төлөгчдийг мэдээллээр хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна