• Эхлэл
  • Ослын улмаас арван хүн гэмтжээ

Ослын улмаас арван хүн гэмтжээ

2016/06/16

Дүрэм чангарах тусам зөрчил ихэсч байна. Замын хөдөлгөөний ачаалал болоод зөрчил гаргагч жолооч нарт хатуу арга хэмжээ авах цаг болсон.

Нийслэлийн хэмжээнд зорчих тэвэрийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж чанаргүй жолоочийн тоо ч нэмэгдсэн.

Үүнээс болж зам тээврийн осол ар араасаа гарч байна. Замын цагдаагийн газарт өчигдөр /2016.06.15/ нийт 306 дуудлага ирсний 232 нь ослын холбогдолтой байжээ. Ослын улмаас арван хүн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өчигдөр 80 гарчээ.

Баянзүрх дүүрэг хамгийн их дуудлага хүлээн авсан бол Хан-Уул дүүрэг хамгийн бага дуудлага хүлээн авчээ. Энэ мэтчилэн зөрчил гарсаар байгаа ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихыг хатуу анхааруулсан байдаг ч үүнийг үл ойшоох жолооч нарт хатуу арга хэмжээ авах шаардлага бий.

 


Сэтгэгдэл байхгүй байна