Сэрэмжлүүлэг

2016/06/16

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн,

Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай төвшинд хүрчээ.

Мөн маргааш буюу энэ сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны төвшин нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд иргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна