• Эхлэл
  • 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээл олгожээ

10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээл олгожээ

2016/06/16

Өнөөдрийн байдлаар тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээлийг 80 гаруй аж ахуйн нэгжид 20.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гараад байгаа аж.

УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор  эхний ээлжинд хоёр жилийн хугацаатай,  жилийн 12.5 хувийн хүүтэй  25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлсэн.

Үүнийг ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн  шатахуун, 288 аж ахуйн нэгж, иргэнд  233.3 тонн ургамал хамгааллын бодис, 378 аж ахуйн нэгж иргэнд 7.8 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байгаа аж.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна