• Эхлэл
  • Энэ жил 164 мянган тонн төмс хураана

Энэ жил 164 мянган тонн төмс хураана

2016/06/17

Энэ жил дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 400 мянган тонн улаанбуудай, 164 мянган тонн төмс хураан авах боломж бүрджээ.

Тавдугаар сард тариалангийн /Хэнтий, Дорнодын хойт хэсгээс бусад/ бүс нутгуудаар олон жилийн дундаж орчим хур тунадас орсон нь тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Зургадугаар сарын 5-наас эхлэн борооны үүлний шилжилт хөдөлгөөн, үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицүүдийн бэлэн байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газартай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг амжилттай зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар үр тарианы таримлын соёололт жигдэрч зарим бүс нутгуудад бутлалт эхлэх төлөвтэй, өсөлт хөгжилт нь хэвийн явагдаж байгаа аж.

Эх сурвалж: Хүнс хөдөө аж ахуйн яам

 


Сэтгэгдэл байхгүй байна