• Эхлэл
  • Ц.Мөнхбаяр: Буруу сонголт хийсэн балгаа өөрсдөө хариуцаарай

Ц.Мөнхбаяр: Буруу сонголт хийсэн балгаа өөрсдөө хариуцаарай

2016/06/17

“Онги гол”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнүүдийн төлөөллүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ “Урт” нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, баталсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг УИХ-д сонгож болохгүй хүмүүс хэмээн тэдгээрийн нэрсийг зарласан юм.

“Онги голын” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Улс орон, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сүйтгэж, түүгээрээ амь зогоож, нэр олж явсан эдгээр хүмүүс төрийн түшээ болох эрхгүй. Тиймээс Монголчууддаа хандаж зөв сонголт хийхийг уриалж байна. Бид олонд тунирхаад байх эрхтэй хүмүүс биш. Гэвч хэлмээр санагдаад байдаг юм.

Сүүлийн 15 жилийн турш иргэний нийгмийн хөдөлгөөнүүд нэгдэж газар шорооны төлөө зүтгэсээр ирсэн. Маш их хүчин мөхөсдөж байсан. Гэхдээ олны дэмээр өдийг хүрлээ. Тиймээс та бүхэн бидний хэлж байгаа зүйлд анхаарч, бидний нэрлэсэн эдгээр хүмүүсийг төрийн түшээ болгочхоод хожим учрах балгаа өөрсдөө хариуцаарай. Бид нар үүрч чадахгүй шүү гэж хэлмээр байна” гэв.

Мөн энэ үеэр тэдгээр нэр дурьдагсан хүмүүсийг сонгохгүй байхыг уриаллаа.

Ингээд нэрсийг хүргэе.

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна