Тайлант өдрийн байдлаар, банкууд 8464 иргэний 520.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч,
2495 иргэний 5 хувийн хүүтэй 118 тэрбум төгрөгийн, 4776 иргэний 8 хувийн хүүтэй 321.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур,
Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1052 зээлдэгчийн 43 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна